СОС Хүүхдийн Хотхон олон улсын байгууллага нь 1949 онд Австри улсын иргэн, эмч Херманн Гмайнерийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд эцэг эхийн хайр халамжаа алдсан болон алдах эрсдэлд байгаа хүүхэд, залуусыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том төрийн бус байгууллага юм. СОС Киндердорф Олон улсын байгууллага нь 75 жилийн туршид дэлхийн 138 оронд 2800 гаруй хөтөлбөрөөрөө дамжуулан үйл ажиллагаагаа хүргэн ажиллаж байна.