СОС Киндердорф Олон улсын байгууллагын хүндэт ерөнхийлөгч ноён Хелмут Кутин Монгол улсад СОС Хүүхдийн Хотхоныг байгуулах талаар Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах тухай гэрээг 1998 онд харилцан байгуулж, Монгол Улсын Их Хурал 2001 онд баталснаар хүчин төгөлдөр хэрэгжиж үйл ажиллагаагаа анх эхэлсэн. Монголын СОС Хүүхдийн хотхон байгууллага нь эцэг эхийн хайр халамжаа алдсан болон алдах эрсдэлд байгаа хүүхдүүдийг гэр бүлийн аюулгүй, халуун дулаан орчинд сайн боловсрол эзэмшин, эрүүл өсөж торних, авьяас чадвараа нээн хөгжүүлж, мэдлэг боловсролтой бие даасан хувь хүн болон төлөвших бүхий л нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг төрийн бус байгууллага юм.
Монгол Улсын Засгийн газар СОС Киндердорф Олон улсын байгууллага хооронд хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Уг гэрээг Монгол Улсын Их Хурлаар баталж Монгол Улсын олон улсын гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.
Монгол улсад анхны СОС Гэр Бүлтэй Дүйцэхүйц үйлчилгээ Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Гэр Бүлийг Дэмжих үйлчилгээ БЗД-н 21-р хороонд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Монгол улсад хоёр дахь СОС Гэр Бүлтэй Дүйцэхүйц үйлчилгээ Дархан-Уул аймагт, Улаанбаатар хотод анхны Залуусын Үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Улаанбаатар хотход хоёр дахь Залуусын Үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Дархан-Уул аймагт анхны Залуусын Үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүлсэн.